Skip to content

Latest commit

 

History

History
41 lines (24 loc) · 8.37 KB

chapter-00-preface.md

File metadata and controls

41 lines (24 loc) · 8.37 KB

Оршил

Java Программчлалын Үндсүүд ном нь уншигчидыг анхан түвшинд программчлалын код (код бичих суурь чадварууд) бичих, хувьсагчид (variables), ба өгөгдөл, оператор (operators), илэрхийллүүд (expressions) ашиглан хөгжүүлэлтийн орчин (IDE)-той ажиллах, нөхцөлт мэдэгдэл (if, if-else, switch-case), гогцоо (for, while, do-while, foreach), аргууд (аргуудаа зарлах ба дуудах, параметрүүдээ батлах, утгуудаа буцаах) ашиглан консол (орц болсон өгөгдлийг уншиж, гарцыг хэвлэх)-той ажиллах арга барилтай танилцуулна. Энэхүү ном программчлалын Java хэл ба хөгжүүлэлтийн IntelliJ IDEA орчин ашиглаж код бичих суурь чадварууд-ыг заана. Энэхүү номд ашигласан сургалтын материалууд нь суралцагч программчлалыг цаашид илүү гүнзгийрүүлж судлахад шаардагдах суурь сургалт болж, SoftUni-ийн шалгалтанд бэлдэнэ.

Энэхүү ном таныг программчлалын анхны алхамд тань хөтөлнө. Энэ ном танд илүү өндөр түвшинд хүрч, программистаар ажиллах эхлэл болсон, олон жилийн туршид хөгжүүлэх суурь ур чадваруудыг танилцуулна.

Энэ номыг албан бусаар дунд сургуулийн программчлалын хичээлийн сурах бичиг маягаар ашигладаг. Тухайлбал ахлах ангиудад Программист, Аппликэйшнийн Программист, Системийн Программист зэрэг хичээлийн хүрээнд, мөн дунд сургууль, математикийн гүнзгийрүүлсэн ба мэргэжлийн сургалттай ахлах сургуулиудын программчлалын анхан шатны хичэлүүдэд гарын авлага болгох боломжтой.

Энэ ном хэнд зориулагдсан бэ?

Энэхүү ном ашиглах программчлалын хэл, технологиосоо үл хамааран программчлал гэж юу вэ гэдгийг анхлан туршиж үзэх, программ хангамж хөгжүүлэлтийн код бичих үндсүүдийг суралцах гэж буй анхлан суралцагчдад зориулагдсан. Уг ном танд ирээдүйд программчлал, програм хангамж хөгжүүлэлтдээ ашиглах практик ур чадваруудын бат суурь өгнө.

Бид яагаад Java-г сонгох болов?

Java хэл нь өндөр түвшний программистуудад зориулагдсан программчлалын орчин үеийн хэл, нээлттэй эхийн, сурахад хялбар, анхлан суралцагсдад тохиромжтой учир бид энэ номд уг хэлийг сонгосон. Java-ийн хэрэглээ өргөн, экосистем нь сайн хөгжсөн, мэдээллийн сан, технологийн фрэймвөрк олонтой учир хөгжүүлэлт хийх боломжууд сайтай байдаг. Java нь Python, JavaScript хэлнүүдээс илүү дүрслэлтэй атлаа процедурын, обьект хандалтат, функциональ программчлалын парадгимуудыг хялбар синтаксуудтай орин үеийн маягаар хослуулдаг. Энэхүү номд бид аль аль нь үнэгүй Java хэл, IntelliJ IDEA хөгжүүлэлтийн орчныг ашиглана.

Код бичиж сурах үйл явцад программчлалын аль хэлнээс эхлэх вэ гэдэг нь айхтар ялгаагүй ч аль нэгийг нь сонгох ёстой гэдгийг хожуу хэдүүлээ үзнэ. Энэхүү номын хувьд бид Java хэлд төвлөрнө.

Программчлалын бусад хэлнүүдийн ном

Программчлал анхлан судлагчдад зориулагдсан энэхүү ном хэд хэдэн хэлээр гарсан (эсвэл гарахад ойрхон байгаа):

Хэрвээ та өөр хэлээр үзэх бол дээрх жагсаалтаас сонгоно уу.

Программчлалыг уншсанаар биш, маш их бичиж байж сурдаг!

Хэн нэгэн код бичиж, асуудал шийдэлгүйгээр зүгээр ном уншаад программчлал сурчихна гэж бодож байвал өөрийгөө хуурч буй хэрэг юм. Программчлалыг олон жилийн хугацаанд тууштай байж, нухацтай хандаж, өдөр бүр код бичиж, хэдэн зуу, мянган асуудал шийдэж, маш их дадлага хийж байж сурдаг.

Та маш олон асуудал шийдэж, алдаа гаргаж, алдаагаа засаж, Интернэтээс мэдээлэл, шийдэл хайж, оролдож, туршиж, илүү сайн шийдэл олж, код, синтакс, программчлалын хэл, хөгжүүлэлтийн орчиндоо дасаж, алдаагаа хайж, тасарсан кодоо засаж, алгоримтаар сэтгэж, асуудлыг олон жижиг хэсэгт хувааж, туршлага хуримтлуулж, өдөр бүр чадвараа нэмэгдүүлж байж сурна. Учир нь код бичиж сурах нь "программ хангамжийн инженер" хэмээх мэргэжлийн эхний алхам юм. Та маш их зүйл сурах хэрэгтэй болно!

Бид уншигч таныг дор хаяж энэхүү номын жишээнүүдийг ажиллаж, тэдгээрээр тоглож, өөрчилж, туршиж үзэхийг зөвлөж байна. Жишээнүүдээс илүү чухал зүйл нь дасгалууд юм. Учир нь дасгалууд нь программистын практик ур чадваруудыг хөгжүүлдэг. Энэхүү номд ойролцоогоор код бичих практикийн 150 дасгал орсон. Эдгээр нь код бичих, алгоритмаар сэтгэж сурах чадварын тань суурийг сайн тавина.

Программчлалыг дадлага хийж байж сурдаг учир та энэ номын бүх асуудлыг шийдэх хэрэгтэй! Судалсан материалаа илүү гүнзгийрүүлэн судлах боломж олгох үүднээс сэдэв бүрийн ард дасгал оруулж өгсөн. Асуудал шийдэхийн зорилго нь танд анхлан суралцагчийнхаа түвшинд программчлалын код бичих цогц ур чадвар олгох явдал юм.

Ном дахь бүх дасгалыг ажиллаарай. Эс бөгөөс та юу ч сурахгүй! Программчлалыг маш их код бичиж, хэдэн мянган асуудал шийдэж байж сурдаг!